Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Баян-Уулын төвөөс Ульхан боомт хүртэл 50км хатуу хучилттай зам барихаар боллоо

243724427_3106694679598500_1931770160869233822_n
2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Дорнод аймагт шилжих (өмнөх жилүүдэд эхэлсэн) болон шинэ 397.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 36 төсөл, арга хэмжээг 104.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгагдав. Ирэх жил Дорнод аймагт хийгдэхээр төлөвлөсөн ажлуудыг цувралаар танилцуулж байна.

Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Баян-Уул сумын төвөөс Ульхан хилийн боомт хүртэлх 50 км шороон замыг хатуу хучилттай болгох ₮49,8 тэрбум өртөг бүхий ажлыг 2022 онд ₮10.5 тэрбум санхүүжилт хийж эхлүүлэхээр Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдаад байна гэж УИХ-ын гишүүн Х.Болорчулууны Ажлын албанаас мэдээллээ.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*