Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Амралтын өдрүүдэд бороо, нойтон цас орно

242706989_196915382552524_637637481968724720_n

Малчид, тариаланч, ард иргэдийн анхааралд:  2, 3-нд ихэнх нутгаар бороо нойтон цас орж, салхитай хүйтэн байна.

Дорнод аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй. Маргааш өдөр ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс 7-12м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр 12-14 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Чойбалсан хот орчмоор: Үүлшинэ. Маргааш өдөр бороо орно. Салхи зүүн өмнөөс 7-12м/с. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.                                                                                                                                                                                                                                                                                   2021 оны 10 дугаар сарын 03-наас 10 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв.

Дорнод аймгийн нутгаар: 3-ны шөнө бүх нутгаар нойтон цас, хур тунадас орно. Салхи их төлөв баруун хойноос 4-9м/с, 3-нд бүх нутгаар 12-14м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө хугацааны эхээр 6-11 градус, бусад хугацаанд 10-15 градус дулаан байна.

Дорнод ЦУОШГ

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*