Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Хавирга боомт хүртэлх 124 км хатуу хучилттай авто замын ажил эхэлнэ

243225739_3105935743007727_687212901971209486_n
Өнгөрсөн парламентын хугацаанд Дорнод аймгаас сонгогдсон Х.Болорчулуун, Н.Номтойбаяр нарын гишүүд хамтран “Аймгийн төвөөс хилийн боомтууд хүртэлх авто замуудын ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах” ₮1.7 тэрбум хөрөнгө оруулалтыг 2015-2017 оны улсын төсөвт тусгаж хэрэгжүүлсэн билээ.
Зураг төсвүүд бэлэн болсон ч эдийн засгийн хямралын улмаас Монгол Улс 2017 онд ОУВС-ын “Стэндбай” хөтөлбөрт хамрагдаж, тус сангаас тавьсан шаардлагын дагуу өндөр өртөгтэй аливаа төсөл, концессын арга хэмжээг санхүүжүүлэх боломжгүй болсон юм.
Энэ зун Ерөнхий сайдыг Дорнод аймагт ажиллах үеэр тойргоос сонгогдсон гишүүд жилдээ 120-130 мянган хүн зорчдог Хавирга боомтын замыг онцгойлон анхааруулж байсан бөгөөд Ерөнхий сайд болон Зам тээвэр, Сангийн сайд нар уг ажлын санхүүжилтийг шийдвэрлэж, ашиглалтад оруулах амлалт өгөөд буцсан.
Тэгвэл ирэх 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд “Аймгийн төвөөс Хавиргын боомт чиглэлийн 124.5 км хатуу хучилттай авто зам барих” ₮25 тэрбум (Төсөвт өртөг: ₮114 тэрбум) тусгагдаад байна. Хуулийн төслийн хэлэлцүүлэг удахгүй эхэлнэ.
Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*