Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Мэнэнгийн талд бага сургууль нээгдлээ

240664925_3046836812195166_7692913531233864951_n
Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 80 сая, сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 40 сая, нийт 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Матад сумын Мэнэн баг 1-5 дугаар ангийн 125 хүүхэд сурах хүчин чадалтай, боловсон ариун цэврийн байгууламжтай бага сургуультай боллоо.
Одоогоор Мэнэн багийн малчид, хилчдийн 30 гаруй хүүхэд суралцахаар бүртгүүлээд байна. Мөн шинэ сургуулийг дагаад 12 ажлын байр бий болж байгаа юм.
Өмнө нь Мэнэн багийн хүүхдүүд сургуульд сурахаар сум болон аймгийн төвд гэрээсээ хол дотуур байранд эсвэл айлд амьдардаг, зарим нь ээжтэйгээ цуг сум, аймгийн төвийг барааддаг байсан нь гэр бүлийг холдуулах, санхүүд хүндрэл үүсэх шалтгаан болж байсан билээ.
Харин одоо багийн хүүхдүүд гэрээсээ сургуульдаа явж, хилчдийн хүүхдүүд аав, ээжтэйгээ хамт амьдарч, суралцах боломжтой болж байгаа юм.
Цаашид уул уурхай, газрын тосны орд орчимд бага сургууль, цэцэрлэг байгуулахаар төлөвлөөд байна.
Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*