Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Шинж тэмдэг илрэх болон ойрын хавьтал болвол хамгийн түрүүнд хаана хандах вэ?

243180950_596067881837643_2455619474250654330_n

Халуурах, ханиалгах, хоолой өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, толгой өвдөх, ядрах, үнэрлэх, амтлах мэдрэхүй алдагдах, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэгүүд илэрч, Та батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон бол Биеийн тамир спортын газарт байрлах шинжилгээний цэгт очиж түргэвчилсэн тестийн шинжилгээ өгнө үү.

Хэрвээ тест эерэг гарсан бол тухайн цэгт байрлах ӨЭМТ-үүдийн эмнэлзүйн багаас гэрийн эмчилгээний багцаа авна уу.

Гэрийн эмчилгээг хийж байх явцад шинж тэмдэг арилахгүй даамжирч амьсгаадах, цээжээр өвдөн амьсгал давчдах, тасралтгүй ханиалгах шинжүүд илэрвэл

  • Мянган жаргалан ӨЭМТ- 80603439
  • Асралт-Үйлс ӨЭМТ- 80081243
  • Ягаанцээнэ ӨЭМТ- 70584120 дугаарын утсаар

харьяа өрхийн эмчтэйгээ холбогдоно уу.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*