Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Гадуур яваа халдвартай хүмүүсийн хөдөлгөөнийг 50% хүртэл бууруулах боломж бий

243559399_165504455737761_3026801050200040023_n
Аймгийн онцгой комисс, орон нутгийн удирдлагууд хүнсний болон эмийн худалдаа эрхлэгчидтэйгээ ойлголцож тохироод хүргэлт хийлгэдэг болвол гадуур яваад бгаа халдвартай хүмүүсийн хөдөлгөөнийг 50% хүртэл хязгаарлаж чадна. Хөдөлгөөн хязгаарласнаар халдварын тархалт төдийчинээ буурах боломжтой.

Хүргэлтэд хүн хүч дутвал бизнесийнхнээс гадна хэсгийн ахлагч, СӨХ-үүд, сайн дурынхан гээд маш олон хувилбар байгаа. таксичидтайгаа тохиролцоод татан оруулсан ч болно. 

Гэрээр эмчлүүлэгчдээ гаднаас нь лацдаж, түгжихгүйгээр хаалганых нь ойролцоо “гэрийн эмчилгээ” гм хуулга байршуулбал айл, хөршүүдийнх нь сонор сэрэмж, бие биедээ тавих анхаарал хяналт, тус дэм дээшилнэ. Гэртээ эмчлүүлэгчдийн хариуцлага ч нэмэгдэнэ.

Иргэдийн ухамсарт найдъя л гэх. Мянга ухамсартай байлаа гээд эм тан, хоол хүнсгүй болчихвол гадагш гарахгүй гээд ч яах билээ. Одоо гадаа хүйтэрч байна. Хөлөрч, халуурсан хүмүүс гараад байвал хүйтэн салхи савирт өвчнөө хүндрүүлэх ч эрсдэл байгаа.
Г.Алтанхуяг
Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*