Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Онцгой байдлын мэдээ: Сураггүй болсон иргэний цогцсыг Хэрлэн голоос хайж оллоо

5f3a8a5935547.jpeg

Хэрлэн сумын иргэн гэрээсээ гараад гурав хоноггүй сураггүй болжээ. Улмаар ар гэрийнхэн нь онцгой байдлын газарт хандаж, эрэн хайх аврах ажиллагаа зохион байгуулж, тухайн иргэний цогцсыг өнөө өглөө олсон байна.

Тодруулбал, Хэрлэн сумын 2 дугаар багт хөгжлийн бэрхшээлтэй 54 настай иргэн Э есдүгээр сарын 27-ны өглөө гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд ар гэрийнхэн нь Хэрлэн голын эргээс хоёр таягийг нь олсон байна. Улмаар аймгийн онцгой байдлын газарт мэдэгдэж, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хоёр өдөр голын уснаас эрэн хайх ажиллагаа явуулж, таяг олдсон газраас хоёр км-ын зайд голын уснаас цогцсыг олж, Дорнод аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*