Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Цалингүй чөлөө авч гэртээ эмчлүүлсэн иргэд тэтгэмж авах боломжтой

unnamed-4

Өвдсөн иргэдэд цалингүй чөлөө олгох асуудал аж ахуй нэгж, байгууллагуудад гарч байгаа. Тодруулбал, Covid-19-өөр өвдсөн хүмүүс гэрээрээ эмчлүүлж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах боломжтой юм байна.

Тодруулбал, ковидийн халдвар авсан иргэд мэдээллээ харьяа өрхийн эмнэлэгтээ утсаар мэдэгдэж, бүртгүүлнэ. Тухайн тохиолдолд байгууллага буюу ажил олгогч цалинг нь бүтнээр олгох ёстой. Бүтэн цалинг олгохгүй гэвэл өрхийн эмчээсээ тодорхойлолт авч, албан байгууллагадаа өгч, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч болох юм байна. Халдвар авсан иргэд багц шинжилгээ өгч, мэдээлэл нь цахим бүртгэлд орж байгаа. Өрхийн эмч энэ мэдээлэлд үндэслэн тодорхойлолт бичнэ.  Өрхийн эмнэлэгтээ мэдэгдээгүй, бие даан гэртээ эмчилсэн тохиолдолд тэтгэмж авах боломжгүй. Мөн албан байгууллага нь цалин хөлсийг нь өгөх тохиолдолд түр тэтгэмж өгөхгүй. Түр тэтгэмж авах иргэд нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудас зэргийг бүрдүүлэх ёстой юм байна.

Хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болон ажил эрхэлдэг хүмүүс Нийгмийн даатгалын сангаас олгодог тус тэтгэмжийг авахаар тусгажээ. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх дараах тохиолдол үүснэ. Үүнд:

  • Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө гурав ба  түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн байх
  • Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд гурван сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх үүсэх аж.
Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*