Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Гэрийн эмчилгээтэй иргэддээ гадагш гарахгүй байх нөхцлийг нь бүрдүүлж өгнө үү

242226709_3044850872470325_1258500009185319976_n

Халдвар өдөрт хэдэн зуугаар нэмэгдэж байгаатай холбоотой нэг санал байна.

Ажиглаад байхад эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс гэртээ өөрийгөө эмчилж байгаа хүмүүс би хөнгөн байна, эсвэл эдгэх шатандаа орсон гээд гэрээсээ гарах, дэлгүүр, аптек явах зэргээр халдвар тараагаад байх шиг байна. Энэн дээр анхаарвал бага ч болов буурах болуу гэж бодох юм.

Уриалаад, гуйгаад юунд ч хүрэхгүй ээ. Иргэдийн ухамсарт найдна гэж хамгийн худлаа. Энэ асуудлаар засгаас зохион байгуулалтын арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Аймагт гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн нэгдсэн судалгаа гэж гарч байгаа юу? Байдаг бол түүн дээр тулгуурлаж, эм, хүнсний худалдааны хүргэлтийг төр хувийн хэвшилтэйгээ хамтраад эвтэйхэн зохион байгуулж болох байх.

Өвчтэй хүмүүсээ заавал гадагш гарах шаардлага үүсэхгүй байх нөхцлийг нь бүрдүүлээд өгчих хэрэгтэй байна. Өмнө нь “гэрийн тусгаарлалт” гэж лацдаж байсан шиг заавал лацдаж цоожлохгүйгээр ядаж “гэрийн эмчилгээ” ч юмуу нэг тийм хаяг тавиад байвал наанадаж тухайн иргэд нэр төрөө бодоод орж гарцгаахгүй, айл хөршүүд нь ч сонор сэрэмжтэй, өвдсөн нэгэндээ дэм тустай байх болов уу. Хүн бүхэн л тусдаг өвчин шүү дээ.

Халдварт өвчтэйгээ мэдсээр байж гадуур явж, бусдад тараах нөхцөл бүрдүүлнэ гэдэг нь өөрөө хуулийн хариуцлагатай, заавал биелүүлэх хуулиар хүлээлгэсэн үүрэг. Зөрчлийн хуулийн 6.7-р зүйлийн 4-т 500.000 төгрөгөөр торгохоор заагаад өгчихсөн байна. Өмнө нь зүгээр л хот яваад ирсний төлөө гаднаас нь лацдаж байсан бол одоо огт өөр нөхцөл байдал. Хуулиа заавал сахин биелүүл гэсэн албадлагын шинжтэй арга хэмжээ авахад ямар ч асуудал гарахгүй. Аймаг энийг шийдэх бүрэн эрхтэй.

Халдвартын тасагт хэвтэж буй хүн дэлгүүр ороод ирье гээд гарчихдаггүй биз дээ. Түүнтэй л адил.

Нэмж хэлэхэд, өвдсөн хүн бүрийг гарч гүйлддэг гээгүй шүү. Бидний дунд ийм үзэгдэл мэр сэр байнаа л гэж байгаа юм. Авах гээхийн ухаанаар хандана биз ээ.

Г.Алтанхуяг

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*