Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Баарны дээвэр шатжээ

241160971_199661732263485_427337305889945343_n

Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт “СЭТ” баарны дээврийн хэсгээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 05:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 05:43 цагт очиж иргэн Ч-гийн 30х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 3 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Мөн өчигдөр 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:53 цагт очиж 5х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*