Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Тус бүр 35-40 сая төгрөгийн үнэ бүхий 3 ш амьсгалын аппарат олгохоор боллоо

242700757_1620472654957348_5531936936644032724_n

БОЭТ коронавируст халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх таван тасаг ажиллуулж байна. Эмнэлэгийн ачаалал улам бүр ихсэж байгаа энэ үед амьсгалын аппарат нэмж авах зайлшгүй шаардлага тулгарчээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун холбогдох яам, албаны хүмүүстэй уулзаж, тус бүр нь 35-40 сая төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг амьсгалын аппаратыг Дорнод аймагт олгуулахаар шийдвэрлэсэн байна. Тэрээр энэ тухай фэйсбүүк хуудсандаа бичжээ:

Ковид -19 тахалт ханиадны үед уушиг зүрх дэмжиж, амин үзүүлэлт өсгөн тогтворжуулах хамгийн шаардлагатай зүйл бол амьсгалын аппарат юм. Манай БОЭТ ковидын эмчилгээнд амьсгалын 6-7 ширхэг аппарат хэрэглэж, хүрэлцээ муутай байгаа. Өнөөдөр эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох хүмүүстэй уулзаж ярилцан нийт 100 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг амьсгалын аппаратыг маргааш өглөө аймаг руугаа ачуулахаар боллоо.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*