Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Бид “Урын бөөс” гэх ялааны нүүдлийн замд байрладаг

242712146_10165836351130154_1411362233985840330_n

Холбогдох албаны хүмүүсийн ажиглалтын дүгнэлтээр нүүдэллэж буй хар ялааны гол замд Чойбалсан хот оршиж байна гэж үзжээ.

Энэ асуудлын талаар Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өнгөрсөн онд хар ялааны дээжийг “Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн”-рүү явуулсан бөгөөд дүгнэлтээр энэхүү хар ялаа нь урын бөөс буюу хайлаас модны үндсэн гол хортон шавьж гэж тогтоогдсон байна.

“Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн”-ээс хар ялааны эсрэг тэмцэх зөвлөмж өгсний дагуу Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, “Гэрэл сэтгэмж” ОНӨААТҮГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран хавар, намрын улиралд хар ялааны хорыг хайлаас мод болон бусад цэгүүдэд цацан ажиллаж байна. Хор цацалт нь Хөдөлмөр аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллах ёстой байдаг учраас шөнийн цагаар хор цацах ажлыг явуулж байгаа гэнэ.

Хар ялааны хор цацах ажлыг аймаг орон нутаг нийтээрээ хийснээр үр дүн гарах учиртай. Тус ялаа нь нүүдэллэж байгаа учраас хор цацаад хурдан хугацаанд алга болохгүй энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*