Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлээгүй Аймгийн засаг дарга нарт хариуцлага тооцно гэв

25276BE7-FCFC-7318-E581-1998C3B1BC27.jpeg-1

Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссоос коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд хяналт тавих чиг үүргийн хүрээнд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг хангах талаар аймгуудын Засаг дарга нарт хүргүүлсэн Комиссын гишүүний Зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээ авч, биелэлтийг хангуулаагүй Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт хуульд заасан арга хэмжээ авах саналыг Засгийн газарт хүргүүлжээ.

Иргэдийг тусгаарлан ажиглахдаа гэр, хашааны хаалга, цонхонд тусгай наалт байршуулж, хаалга лацдах үйлдэл гаргасан нь хүний эрхийн зөрчил бөгөөд хаалгаа лацдуулсан иргэд хоол хүнс авах боломжгүй болсон, тусгаарлах байрны орчмоор хүн зорчихыг хориглосон нь ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр гэж Хүний эрхийн үндэсний комисс үзсэн байна.
Screenshot_20210923-193813_Samsung Internet

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*