Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Томуугийн вакцинжуулалт хийгдэж байна

tomuu

Томуугийн вакцинжуулалт 63.78 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, цар тахлаас гадна улирлын томуугийн халдварын дэгдэлт эхэлж буйтай холбоотойгоор бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр томуугийн вакцинд хамруулж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Хэрлэн сумын хэмжээнд нийт 3189 хүүхэд томуугийн эсрэг вакцинд хамрагджээ. Үүнд 2-3 насны 252, 3-5 насны 991, 6-11 насны 1946 хүүхэд хамрагдаад байна.

Аймгийн төвд томуугийн эсрэг дархлаажуулалтад 5000 хүүхэд хамрагдахаас 3189 хүүхэд буюу 63.78 хувь нь, 420 жирэмсэн эмэгтэй хамрагдахаас 16 эмэгтэй буюу 3,8 хувь нь вакцинаа хийлгэжээ.

Д.Дэлгэрмаа
Монцамэ ДорнодТ

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*