Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

БНХАУ-ын таван иргэн хил зөрчөөд баригдлаа

-22092021-1632303082-27439538-hilchin

Дорнод аймгийн Халхгол суман дахь хилийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсгээр есдүгээр сарын 02, 11-ний өдрүүдэд БНХАУ-ын талаас хил зөрчсөн хоёр удаагийн үйлдэл бүртгэгджээ.

Хилчид улсын хил зөрчиж ирсэн таван иргэнийг илрүүлэн саатуулж, холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн өнгөрөгч наймдугаар сард Хилийн 0285 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид ОХУ-ын талаас зургаан иргэн хил зөрчсөнийг  илрүүлэн саатуулсан.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 22 дугаар зүйл. Хилийн зөрчил:
22.1.1.хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан;
22.1.2.хилийн боомтоор улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, эсхүл хүчин төгөлдөр бус баримт бичигтэйгээр нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан;
22.1.3.улсын хилийг газрын хэвлийгээр нэвтэрсэн этгээдийг хил зөрчигч гэнэ” хэмээн заажээ.
Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*