Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Зорилтот бүлгийн иргэдийг PCR шинжилгээнд үнэгүй хамруулна

238875514_2171904156298439_7430742991787971900_n

Жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй иргэд, 65-аас дээш насны ахмадуудыг коронавирусний халдвар илрүүлэх PCR шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна. Аймгийн Онцгой комиссоос Зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс халдвараас сэргийлэх дэглэмийг сахиулан тусгай шинжилгээний цэгээр үйлчлэх шийдвэрийг ийнхүү гаргасан байна. Шинжилгээний цэг БОЭТ-ийн Амбулаторийн баруун талын гадна талбайд байрлах юм. Шинжилгээг даваагаас баасан гарат 13:00-17:00 цагийн хооронд авахаас гадна ачаалал өндөр байгааг харгалзан тус зорилтот бүлгийн иргэдийг 14 хоногт нэг удаа үнэ төлбөргүй PCR шинжилгээнд хамруулах аж. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд 85260074 дугаарт дуудлага өгч яаралтай хариу арга хэмжээний баг очиж шинжилгээ авах боломжтой гэв.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*