Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Байгаль хамгаалагчдад туулах чадвар сайтай мотоцикл хүлээлгэн өгөв

б

Дорнод аймаг дахь Нөмрөгийн Дархан цаазат газар, Сүхбаатар аймгийн Дарьгангын Байгалийн цогцолбор газар, Говь-Алтай аймгийн Говийн их дархан цаазат газрын 15 байгаль хамгаалагч туулах чадвар сайтай Ямаха брэндийн мотоциклтой боллоо. Байгаль хамгаалагчид өнгөрсөн амралтын өдөр Дорнод аймгийн Халх гол суманд цуглаж, төмөр хүлгүүдээ хүлээн авсан юм.

х copy

Монгол Экологи төвөөс санаачлан хэрэгжүүлдэг энэхүү хандивын үйл ажиллагаа нь эх орныхоо уул ус, амьд бодголь бүхний төлөө амь биеээ үйл хайхран зүтгэдэг байгаль байгаль хамгаалагчдыг найдвартай чанартай тээврийн хэрэгслээр хангаж ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь туслах зорилготой.

Энэ аянд оролцож буй олон улсын мото спорт сонирхогчид өөрсдийн хөрөнгөөр мотоциклоо худалдан авч унаад аль нэг байгалийн цогцолборт газарт очиж, байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгч түлхүүрээ солилцдог байна. Тэд 9 дүгээр сарын 11-ны өдөр Улаанбаатар хотоос гарч нийт 1000 гаруй км замыг 8 хоногийн турш мотоциклтойгоо туулан Дорнод аймгийн Халх гол суманд иржээ. Байгаль хамгаалагчдад унах унаа нь хамгийн тулгамдсан асуудал байдаг. Үүнийг шийдвэрлэж иж бүрэн тоноглогдсон мотоцикль хүлээлгэн өгч байгаад талархаж буйгаа илэрхийллээ.

Өнөөдрийг хүртэл тус аяны хүрээнд Хөвсгөл, Ховд, Өмнөговь, Баян-Өлгий, Завхан аймгуудад байрлах тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчдад Яамаха брэндийн  80 гаруй мотоциклийг хандивлажээ.

р

 

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*