Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

“Айлд очихгүй, зочин урихгүй байх” дэглэмийг зөрчиж, халдвар тараах нь элбэг байна

242226709_3044850872470325_1258500009185319976_n

Сүүлийн 24 цагийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд PCR шинжилгээний +87 эерэг тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 10590 боллоо. Дорнод аймаг нийт батлагдсан тохиолдлын тоогоор улсын хэмжээнд 2-т, ор ашиглалтаар улсын хэмжээнд хамгийн өндөр байгаа 5 аймгийн нэг болоод байгаа аж. Халдварын тоогоор орон нутагт Ховд аймаг (+14000) тэргүүлж байгаа юм.

Нийт тохиолдлын 40 хувийг гэр бүл, найз нөхдийн хүрээний халдварлалт эзэлж байгаа бол төрөл садан, ах дүү нарынхаа гэрээр орж халдварласан  тохиолдол 18.6 хувийг эзэлж байна. Эндээс харахад нийт тохиолдлын 60 орчим хувь нь “айлд очихгүй, зочин урихгүй байх” дэглэм зөрчсөнөөс үүдэлтэй байна гэж АОК мэдээллээ.

Харин ЕБС, цэцэрлэгийн хэмжээнд бага насны хүүхдүүд голомтлон халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*