Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Аймгийн төв номын санд 1000 гаруй судар бичиг бий

E1G2R9fVEAAORRr

Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Төв номын санд 200-300 жилийн настай 1000 гаруй судар бичиг бий. Төв номын сангийн хамт олон энэхүү судар бичгүүдээ бүртгэлжүүлж хаягжуулах зорилгоор МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Д.Ганболд, доктурант Н.Гэрэлсүрэн нарыг урьж ажиллуулж байна. Дээрх судар бичгүүдийн дийлэнх нь шашны холбогдолтой бүтээлүүд аж.

Төв номын сангийн захирал Ж.Цагаан: “Өмнө нь бид баринтагтай судар бичгүүдээ тоолж 300 орчим гэж барагцаалж байсан. Гурван жилийн турш хөөцөлдөж хөрөнгө мөнгө тусгуулснаар мэргэжлийн эрдэмтдийг урьж авчраад байна. Судруудын нэр тодорсноор код шифртай болгож, цахим каталогижуулна. Үүний үр дүнд дэлхийн аль ч өнцгөөс судалгааны ажил хийж байгаа эрдэмтэд үзэж танилцах боломж бүрдэнэ” гэв.

Эрдэмтэд судар бичгүүдийг нэг бүрчлэн уншиж судлан, нэр хаягийг нь тэмдэглэж байгаа юм. Эхний удаад 300 гаруй судар бичгийг хаягжуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Монцамэ Дорнод
Д.Дэлгэрмаа

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*