Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Энэ жил Чойбалсан хотын аль замуудыг засахаар төлөвлөсөн бэ?

xdBsmSYKqihSzsTKxGmzam_zasvar

Хур борооны улиралд хотын доторх авто замууд усаар дүүрч буйн улмаас ихэнх зам харгуй эвдэрч, иргэд, жолооч нарыг бухимдуулах болсон. Авто замаа яаралтай зас гэх шаардлага олон нийтийн сүлжээнд хөвөрсөөр байгаа ч ихэнх авто замууд эвдрэлтэй хэвээр намартай золголоо.

Дорнод аймгийн ИТХ-аас жил бүр авто замын засвар, шинэчлэлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг Орон нутгийн төсөвт тусган баталдаг. Орон нутгийн төсвийн боломж хязгаарлагдмал хэдий ч багагүй хөрөнгийг зам засварт зориулан энэ жил төлөвлөжээ. Тухайлбал,

  •  Хатуу хучилттай зам, зогсоол барих /Хэрлэн сум, 4-р баг, Гандангийн гудамж/       144,000.0
  • Илч хорооллын (Цэнхэрийн баруун тал) хайрган хучилттай авто замын хатуу хучилттай авто зам болгон барих /660 м/       600,000.0
  • Аймгийн татварын албаны урд автомашины зогсоолыг сайжруулах        20,000.0
  • Нийтийн эзэмшлийн зам талбайн засвар (Хэрлэн сум) 26,000.00

Эдгээрээс гадна Улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Чита гудамжны авто замыг шинэчлэх 2 тэрбум төгрөгийг баталсан ч гүйцэтгэгч олдохгүй байсаар намартай золгоод буй юм. Дээрх 2 тэрбум төгрөгийг Чита гудамж-600м, ДЦС-ын баруун талын зам-400м, Залуус хорооллын зам-1 км-т тус тус зарцуулахаар төлөвлөж байсан ч Читийн гудамжны доогуурх бохир усны шугам хоолойг зайлуулах зардал нэмэгдсэн тул ДЦС, Залуус хорооллын замын ажлыг цуцалж, Читийн гудамжны шинэчлэлд бүхлээр нь зарцуулах шийдвэр гаргасан байна. Сүүлд авсан мэдээгээр 3 удаагийн тендерт оролцогч ороогүй тул аймгийн ОНӨГ-аас замын компаниудад санал тавьж, шууд гэрээ байгуулахаар ажиллаж байгаа аж.

Дорнод аймгийн орон нутгийн төсвөөр төлөвлөгдсөн зам засварын зарим ажилд ч мөн адил гүйцэтгэгч олдохгүй шалтгаанаар дахин тендер зарлагджээ. Тухайлбал Цэнхэрийн баруун талын шороон замын ажилд гүйцэтгэгч тодруулах тендерийг энэ сарын 24-нд нээх юм байна.

Энэ жил хөрөнгө оруулалт төлөвлөгдсөн зам засварын ажлын явцын талаарх мэдээллийг бид тухай бүрт нь хүргэх болно.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Зочин

    Читын гудамжны доогуурх бохирын шугамыг зайлуулж болмооргүй санагдах одоогийн энэ НААн компаний чадамж сул,чадахгүй гээд шууд хэлэе харин өвөл ойртож бна энэ удаа энэ ажлаа болчихвол яасийн бэ? Энэ цар тахл өвчингийн үед бохирын шугамаар оролдоод хэрэггүй гэж зөвлөе

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*