Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Гаднаас эм тариа зөөлгөх асуудал огт байхгүй

х

Коронавируст халдвараар өвчлөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд гаднаас эм тариа авах асуудал огт байхгүй гэдгийг БОЭТ-ийн захирал Д.Должин хэллээ. Тодруулбал, гүйцэтгэлээр санхүүжиж байгаа шинэ тогтолцооны зарчимд эмчийн бичсэн зөвлөмжийн дагуу өвчтөний ар гэрээс эм, тариа зөөлгөж авахуулсан бол төлбөрийг 100 хувь буцааж олгох журамтай гэв.

БОЭТ дөрвөн хэсэг байранд ковидтой иргэдийг хүлээн авч эмчилж байгаагаас гадна шинжилгээний цэгүүдэд эмч, ажилтнууд хуваарилагдан ажиллах байдлаар хүч нэлээд тарамдаж байгаа юм. Эмнэлгийн орчинд л гэхэд Ковидын нэгдүгээр тасаг буюу Төв халдвартын тасаг, Хоёрдугаар тасаг буюу Хүүхдийн эмнэлэгт нээгдсэн тасаг, Гуравдугаар тасаг буюу Сүрьеэгийн эмнэлэгт нээгдсэн тасгийг шинээр нээн ажиллаж байна. Нэн хүнд, эрсдэлтэй, төрөх дөхсөн эхчүүдийг нэгдүгээр тасагтаа хүлээж авах, мөн тийш шилжүүлэх байдлаар зохицуулалт хийж байгаа бол бусад жирэмсэн эхчүүдийг Хоёрдугаар тасагт хүлээн авч эмчилж байна гэж БОЭТ-өөс мэдээллээ.

Түүнчлэн 7058103, 70583366 дугаарын утсаар халдвар байж болзошгүй дуудлагыг авч байгаа. Яаралтай түргэн тусламжийн эмч жолооч нар бусад дуудлагадаа үйлчилж байгаа бол зөвхөн халдварын дуудлагаар очих хоёр баг ажиллаж байна.

Монцамэ Дорнод
Д.Дэлгэрмаа

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*