Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Дорнод гурил ХХК-ийн хамт олон цагаан зээрээ хамгаалахыг уриалсан самбарууд босгожээ

received_825409788177091

Нутгийн үйлдвэрлэгч Дорнод гурил ХХК-ийн хамт олон цагаан зээрийн сүрэг бэлчээрлэх, төллөх гол бүс нутаг – Дэлхийн өвд бүртгэгдсэн Тосон хулстайн байгалийн нөөц газарт танилцуулга самбаруудыг хийж байрлууллаа.

Тал нутгийн эко системийн салшгүй хэсэг болсон цагаан зээрийг хайрлан хамгаалах, байгаль орчинд ээлтэй амарч, аялахыг эдгээр самбаруудаар уриалсан байна.

received_379332300358933 received_460581651665229

Тосон хулстай:

Монгол орны зүүн хойд хэсэгт, ойт хээрээс тал хээрийн бүсэд шилжих заагт орших Тосон Хулстайн нам уул, ухаа гүвээт тал хээр, хуурай хээрийн экосистемийг хадгалан хамгаалах, цагаан зээрийн тоо толгойг нэмэгдүүлэх, өсөн үржих таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 1998 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангилалд хамааруулан улсын тусгай хамгаалалтанд авсан. Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутгийг хамарна. Цагаан зээрийн төллөх, идээшлэх, бэлчээрийн гол газар нутаг юм. Тосон Хулстай орчмын нутагт хур борооны усаар тэжээгддэг нуур тойрмууд байх учир усны шувууд түр хугацаагаар буудаллан саатах, өндөглөх зэрэгт аюул багатай орчин болдог. Тийм учраас биологийн төрөл зүйлийн хамгаалалтын хувьд улс орны төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн хэмжээнд ач холбогдолтой нутаг юм.


received_548950126220563

Монголд ховор амьтан шувуудын төрөл зүйл, тухайлбал дагуур зараа, хээрийн тоодог, дагуур тогоруу зэрэг шувууд байдаг. Эрээн нуур, Хотонт, Хулст, Цагаан зэрэг олон тооны жижиг нуур тойром нь усны шувуудын нүүдэллэн өнгөрөх, өндөглөх газар болдог. Цагаан зээрийн бэлчээрлэн идээшлэх, хаврын цагт төллөх гол газар болохоос гадна Хэрлэн голыг гатлан урагш хойш нүүдэллэх гол зам болсон газар юм. Монгол тарвага, манжуурын номин, хоёр зүйлийн огодой нь хөрсний үржил шимийг эргүүлж, номингийн хувьд хөеө засах замаар бэлчээрийн экологит чухал үүрэг гүйцэтгэдэг.
Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Зочин

    Нөгөө нэг нөхөр адуу билчээж,өвс татангаа нэг цэргийн амь авч явсан этгээд байгаа юу?нөгөө юуны ч дарга билээгэрт нь суугаад царайчлаад ч байсан хөөж явуулж чадсан уу?

Leave a Reply to Зочин Cancel reply

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*