Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Өрхийн ЭМТ-үүд ачааллаа дийлэхгүй байгаа гэв

fq0AvHVsQCgXnXWhJUZX-small

Дорнод аймгийн Хэрлэн сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдэд эргэх, лавлах, зөвлөх оношлох, эмчлэх сувилах зэрэг үйлчилгээг нэг дор нийт иргэнд үзүүлж байгаа ажээ.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг байсан бол 2018 оноос эхлэн тусламж үйлчилгээний төрлүүдээ нэмсэн байдаг. Хэрлэн сумын хэмжээнд 3 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулдаг.

Өнөөдрийн байдлаар тус төвүүд коронавирсуний халдвар авсан 1744 иргэнд эмнэлзүйн зөвлөлгөө туслалцаа өгч ажиллаж байна.

ГЭРЭЭР ЭМЧЛЭГДЭЖ БАЙГАА ИРГЭДИЙГ 7 ХОНОГТ 1-2 УДАА ГЭРТ НЬ ОЧИЖ ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрийн байдлаар ачааллаа дийлэхгүй эмч сувилагч нар халдвар авах нь эрс нэмэгдэж байгааг хэлж байлаа. Нэг үгээр хэлбэл эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орж байгаа гэж ойлгож болох юм. Тиймээс хаа хаанаа хариуцлагатай ухамсартай байх нь энэ цаг үед чухал болоод байгааг онцоллоо.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*