Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Халдварын шинж тэмдэггүй бол яаран шинжилгээ өгөхгүй байхыг зөвлөлөө

238875514_2171904156298439_7430742991787971900_n

Хэрлэн сумын хэмжээнд коронавирусний шинжилгээ авах 2 цэг ажиллаж байна. Өдөрт 700-800 иргэн халдварын шинжилгээ өгч байгааг хэллээ. Тиймээс иргэн та халдвар авсан иргэний ойрын хавьтал болсон гэж өөрийгөө үзэж байвал 6 хоног гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглаж ямар нэг шинж тэмдэг илэрвэл шинжилгээг өгөхийг зөвлөж байна.

 

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу шинж тэмдэггүй хавьтлаас шинжилгээ авахыг зогсоох шийдвэр гарчээ. Харин шинж тэмдэгтэй хавьтлыг эмнэлзүйгээр оношлон шинжилгээгүйгээр эмчилгээнд хамруулах юм. Түүнчлэн 6 дахь хоногийн тандалтын шинжилгээг шинж тэмдэггүй хүнээс авахгүй байх зөвхөн жирэмсэн болон, өндөр настан гэх мэт эрсдэлт бүлэгт шинжилгээг авна гэж Аймгийн ЭМГ мэдээллээ.

Хэрэв таны бие тавгүйрхсэн эсвэл гэртээ тусгаарлагдаж байгаа бол хэн нэгэнтэй уулзхаас татгалзаарай.Ингэснээр та халдварын гинжин хэлхээг таслахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Хэрлэн сумын хэмжээнд хариу арга хэмжээний найман баг 08-22 цаг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа тул хэрвээ танд халдварын шинж тэмдэг илэр байгаа бол 85280074, 85340074 утсанд хандах юм байна.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Иргэн

    Шуухай үйлчилж байгаад баярлалаа.Эрүүл мэнДийн салбарынхандаа.Хамтдаа хичээцгээе.

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*