Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Тод сүндэрэл ХХК 20 ажилтандаа орон сууц бэлэглэлээ

239144352_246294510702418_5145998681778778009_n

Энэ сарын 5-ны билэгт сайн өдөр 20 өрх айл тохилог сайхан орон сууцанд орлоо. Барилга бүтээн байгуулалт гэдэг улс орны хөгжлийн түлхүүр нь байдаг. Тийм ч учраас барилгачдын баярын өдөр “Тод сүндрэл” компанийн барилгачид бүтээн байгуулалтын суурийг тавигчид будаг нь ханхалсан шинэхэн байрны түлхүүрээ гардан авлаа.

Аймаг, орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтад гар бие оролцож буй барилгачин залуус хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, өөрсдийн барьж босгосон орон сууцанд гал голомтоо бадрааж буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Тод Сүндэрэл компани нь 2013 оноос хойш барилгын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж тогтмол өссөн дэвжиж буй шилдэг барилгын компаниудын нэг юм. Тус компани нь Монголын иргэн бүрд ажлын байр уриатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн төвд тус компани Маршал, Гарден хотхонуудыг барьж, олон зуун айл өрх гал голомтоо бадраагаад байгаа билээ.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. иргэн

    Хувийн компанийн ажилчдын орон сууцны нээлтэнд аймгийн дарга балтуушааа хийж явна вэ.

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*