Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Сэргэлэн суманд малын гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ

53097_297949800313586_2092098892_o

Сэргэлэн сумын Ар хоолой 2-р багийн Баруун мөглий гэх газарт малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчний сэжигтэй тохиолдол илэрч, халдварын тохиолдол маш хурдацтай тархаж эхэлжээ. Иймд тус сумын Онцгой комиссоос иргэдийг мал сүргээ байнгын хариуллага маллагаатай байлгаж, голомтын бүс рүү шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, үхэр сүрэгтээ өдөр тутам эрүүл мэндийн үзлэг хийх, өвчний сэжиг илэрсэн тохиолдолд харьяа багийн Засаг дарга, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд яаралтай мэдэгдэхийг анхааруулсан байна.

Түүнчлэн өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үхэр сүрэгтээ угаавар хийх, хашаа саравчаа халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулахыг уриалжээ.

Уг өвчин нь одоогоор манай аймгийн ЧУЛУУНХОРООТ, ГУРВАНЗАГАЛ, ДАШБАЛБАР, ХЭРЛЭН, БУЛГАН, БАЯНДУН, СЭРГЭЛЭН, БАЯНТҮМЭН, ЧОЙБАЛСАН СУМДЫН үхэр сүрэгт илрээд байна.

ШИНЖ ТЭМДЭГ:
Тунгалгийн зангилаа томорч барихад хялбар мэдэгдэнэ, маш өндөр халуурна 40,5’С- аас дээш, нулимс нус гоожно, арьсны бүх давхарга, арьсан дорх эдэд гүвдрүү зангилаанууд үүснэ ( энэ нь онцлог шинж болно) , сүүний гарц эрс буурна, дэлэнгийн үрэвсэл болно.
Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*