Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажил эхэллээ

203019241_320862026371099_4768525726586535849_n

Дорнод аймагт биеийн тамир, спортын томоохон тэмцээн, уралдаан зохион байгуулах стандартад нийцсэн заал танхим байхгүйн зэрэгцээ хүүхэд, залуучуудад эрүүл мэнд, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох усан бассейн нэн шаардлагатай байгаа талаар олон жил ярьсаар ирсэн билээ.

Тэгвэл 2021 оны Улсын төсвийн тухай хуульд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар Усан бассейн бүхий Спорт заал барих 9.9 тэрбумын хөрөнгө оруулалт тусгагдаж, ТӨБЗГ-аас гүйцэтгэгчийг цахимаар сонгон шалгаруулсан байна.

2021 оны 6-р сарын 21-нээс 7-р сарын 21-ний хооронд явуулсан тендер шалгаруулалтад гурван компани оролцох саналаа илгээсэн бөгөөд “Эх бүрдэн” ХХК гүйцэтгэгчээр шалгарчээ. Тус компанийнхан барилгын ажил гүйцэтгэх гэрээ, хэлцэл байгуулж,  техник тоног төхөөрөмжөө татаж, ажлаа эхлүүлжээ.

Тус спорт ордон нь 1008 м2 талбай бүхий 260 суудалтай спорт тоглолтын заал, 500 м2 усан бассейнаас гадна бокс, бөхийн барилдаан, фитнесийн заал, уулзалт, сургалтын болон оффисын танхимуудтай, хоёр давхар байгууламж болох юм.

Барилгын нийт талбай гаднах тохижилтын хамт 1 га орчим хэмжээтэй тул аймгийн төвд барилга барих дэд бүтэц шийдэгдсэн томоохон хэмжээний зай талбайгүй болжээ. Иймээс уг цогцолборыг Хэрлэн сумын 1-р баг, Залуус хорооллын 18-р цэцэрлэгийн баруун талд буюу Төмөр зам руу явдаг авто замын баруун талд барихаар шийдвэрлэж, Хэрлэн сумын ИТХ-ын тогтоолоор газар олгогдсон байна.

Усан бассейн бүхий спорт цогцолборын барилгыг гурван жилийн хугацаанд барьж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.

203078355_320816303042338_6234964206468969432_n

201236815_320816369708998_4985310184523112673_n

202806986_320816423042326_4767061298008556158_n202837612_320816253042343_6181883906244851826_n

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*