Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Нутгийн цаг агаар: Есдүгээр сард

240678472_560483018532409_9032070857040576401_n

ДОРНОД АЙМГИЙН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим (Зураг 1).

Хур тунадас нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 2).

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5°С–аар сэрүүснэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар нойтон цас орно. Салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18м/с хүрч ширүүсч болзошгүй.

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 3)–д харуулав.

Аймгийн ЦУОШГ

6127347f-6088-4f1b-9617-23790a02700c-2 6127348d-edd4-4bbc-a16f-23550a02700c-3 61273477-ad34-4e13-81be-23830a02700c-1

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*