Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Буйр нуураас алга болсон хүн Хулст нуурын шаварт шигдэж нас барсан байдалтай олджээ

Buir_Nuur_in_Eastern_Mongolia_and_in_China_(Inner_Mongolia),_LandSat-7_2005-08-9

Халхгол сумын Ялалт багийн “Талын буйр” гэдэг амралтын газар энэ 31-ний өдрийн 20:00 цагийн орчим иргэн Х нь тус амралтын газраас гараад сураггүй тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Талын буйр” ХХК-ийн ажилтнууд энэ 02-ны өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 11:00 цагт Халхгол сумын төвөөс баруун хойд зүгт 77 км-т, Ялалт 2 дугаар багийн нутаг “Хулст” нуурын шаварт их биеийн хэсэг нь шигдэж, толгойн хэсэг ил гарсан байдалтай байсныг олж цогцсыг сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*