Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалт эхэллээ

240827063_1601499456854668_737367655840868680_n

Дорнод аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7200 ам.метр талбайтай, хоёр корпус бүхий дөрвөн давхар Хүүхдийн нэгдсэн эмнэлгийг шинээр байгуулахаар болж, өнөөдөр барилгын ажлыг эхлүүлжээ.

Уг ажлын төсөвт өртөг 10 тэрбум орчим төгрөгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дэмжлэгтэйгээр 2021 оны Монгол Улсын төсвийн тухай хуульд тусгажээ.

240809093_1601499553521325_4676753625159077976_n

Тус аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь одоогийн байдлаар зургаан өөр газарт байрлалтай барилгатай аж. Эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноор зарим амбулаторийн тасгийн үйлчилгээ нэг дор төвлөрч, үйлчлүүлэгчид болон эмнэлгийн мэргэжилтнүүд эмнэлэг хооронд өвчтөнөө зөөн гадуур явах шаардлагагүй болох юм.

Шинээр баригдаж буй 200 ортой тус шинэ эмнэлэгт зүүн амбулатори, хүүхдийн эмнэлгийн барилгад одоо үйл ажиллагаа явуулж буй тасгууд болон нэгдсэн гал тогоог нүүлгэхээр төлөвлөөд байна.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*