Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

“Талын буйр“ амралтын газрын гэрээт ажилтан сураггүй алга болжээ

1630558049_163054747661302e14c5242

Халхгол сумын Ялалт багийн “Талын буйр” гэдэг амралтын газрын гэрээт ажилтан сураггүй алга болжээ. Тодруулбал, аймгийн төвөөс 280 км-т байрлах амралтын газраас өнгөрсөн наймдугаар сарын 31-ний орой 20.00 цагийн үед тус амралтын газрын ажилтан Х нь гараад сураггүй болжээ. Алга болсон гэх дуудлага аймгийн онцгой байдлын газар есдүгээр сарын 1-ний өглөөний 10.00 цаг ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Талын буйр” ХХК-ийн ажилтнууд 09.02-ны өдрийн 05:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*