Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал

1200x800_0xac120003_20892603841624365854

Монголын энэ нууц хот газрын зураг дээр байдаггүй. Зөвхөн малчин Баатарын гэр бүл олон жилийн турш Монгол-Зөвлөлтийн найрамдлаас үлдсэн энэ хотыг манаж байна.

1970-аад онд Зөвлөлтийн геологчид Монголын зүүн хойд хэсэгт ураны хүдрийн орд илрүүлсэн. Олон улсын гэрээ ёсоор ордын ойролцоо Эрдэс сууринг байгуулсан бөгөөд орон нутгийнхан уурхайчдын хот Мардай гэж нэрлэдэг. ЗХУ тарж, геологчид нутаг буцсаны дараа энд нүүдэлчид ирж суурьшсан ч, тэд мөн удалгүй нүүн явжээ. Өнөөдөр эцэс төгсгөлгүй талын Мардай хотоос хэдэн таван давхар барилга, хагас нурсан байшингуудтай хэдхэн гудамж үлджээ. Зундаа хэдэн монгол айл зуслангийн зориулалтаар энд ирдэг байна. Харин жилийн дөрвөн улиралд Баатарын гэр бүл адуу, малтайгаа энд байдаг. Коммунист үеийн дурсамж Монголд одоо ч хүчтэй хэвээр байна. Мардайгаас холгүйхэн Чойбалсан хотод Лениний хөшөө (монгол төрхтэй) их алдартай. Хүмүүс энд их ирж зургаа авахуулдаг.

Малчин Баатарын гэр бүлд тэдний найзын хүү 11 настай Баяраа зун болгон ирдэг. Хүү мал хариулахад туслахын зэрэгцээ, орхигдсон хотод ирж их тоглодог. Энэ нууц хотод 1980-1990 он хүртэл ЗХУ-ын 13 мянган хүн амьдарч байсан. Хуучин Мардайн оршин суугчид 1980-аад оны төгсгөлд энд жилийн дөрвөн улиралд жимс худалдаж авч болдог байсан гэж ярьдаг. Мардайд хүүхдийн цэцэрлэг, ЗХУ-ын шилдэг сайн багш нартай сургууль байдаг байлаа. Бассейн, хоккей, хөлбөмбөгийн талбайтай, том спорт ордонтой, алсыг харагчтай байжээ.

Одоог хүртэл Оросын өнцөг булан бүрт амьдарч байгаа инженер, геологчи, уурхайчид Мардайд өнгөрүүлсэн он жилүүдээ дурсан ярих дуртай. Тэдний зургийн цомогт Монголын тал нутгийн амьдрал, баяр цуглаан, парад уулзалт, ажил амралт гээд олон дурсамжтай зураг хадгалагдан байдаг.

 

Мардай Дорнод аймгийн бусад сумаас зайтай ч, олон зам Мардайгаар дайрч өнгөрдөг. Замын зорчигчид Баатарын гэрт ирэн борооноос нуугдах, сүүтэй цай уух гэж ирэх нь цөөнгүй. Баяраа хүү Сар нэртэй унагандаа хайртай, үргэлж түүндээ уух ус, идэх юм авчирч өгнө. Унагаа том болохоор унаад, хаягдсан хотыг хамтдаа судална гэхээс тэр тэсэн ядан хүлээнэ. Баатар, Баяраа хоёр гэрийн хажуугийн зуны нал тогоондоо цайгаа ууж сууна. Баатар амрах нь ховор. Үргэлж малаа хараанаасаа алдчих вий хэмээн дурангаараа харна. Орой болохоор Баяраа хэвтээд, хурдан том болоод адуу, малтай болж Монголын энэ эцэс төгсгөлгүй талд сайхан амьдарна гэж мөрөөднө. Баяраа есдүгээр сард Чойбалсан хотод очиж сургуульдаа сууна. Зундаа тэр Баатартай хамт мал маллах эрдэмд сурч байгаа ч, тоглох зав гаргана. Хуучин уурхайчдын байшинд хэдэн айл хүүхдүүдтэйгээ ирж зусдаг. Мардайн ойролцоо тэд жимс түүнэ. Мөн тэндээс төмрийн сэг авч өөр хотод аваачиж зардаг байна.

Мал маллаагүй чөлөөт цагаараа Баатар үндэсний баяр болох наадамд морь уралдуулах гэж бэлдэнэ. Тэрбээр түрүүлж, шагналын мөнгөөрөө том гэр авч, малын тоо толгойгоо ихэсгэх мөрөөдөлтэй. Жил бүрийн зун Монголд наадам гэж баяр болдог. Морь уралдаж, бөх барилдаж, нум сум харвадаг. Эргэн тойрны сум бүрээс малчид ирж хүч чадлаа сорьдог. Зарим нь зүгээр гэр бүлээрээ амрах гэж ирдэг байна. Морь уралдах бол монголчуудын хамгийн алдартай тэмцээн байх. Наадмын үеэр Баатар эхнэрээ Мардайг харж бай хэмээн үлдээгээд, өөрөө хажуугийн Дашбалбар суманд очиж, морио уралдуулж, өрсөлдөгчөө ардаа хол орихдог байна.

З.БАТЦЭЦЭГ
Эх сурвалж: www.vokrugsveta.ru

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*