Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Хувийн хэвшлийн эмнэлгүүдийг дайчилна

91140394_2654028468052753_5650852264772894720_n-2

Дорнод аймгийн Онцгой комиссийн хуралдаанаар коронавируст цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хэд хэдэн шийдвэрийг гаргажээ. Үүнд:

-Шинж тэмдгийн дуудлагад үйлчлэх шинжилгээний багийн тоог нэмэгдүүлж байгаа бөгөөд дуудлагад түргэн шуурхай очиж үйлчлэнэ.

-Шинж тэмдэгтэй болон ойрын хавьтлаас түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан тохиолдолд заавал ПГУ шинжилгээний хариу хүлээхгүйгээр шууд эмчилгээг эхэлнэ.

-Шинж тэмдэггүй болон ойрын хавьтал биш мөртлөө тест эерэг гарвал түргэвчилсэн шинжилгээг давтан өгч болно.

-Аймгийн төв Хэрлэн сумын 1-р багийн Засаг даргын ажлын албаны байрны орчим, 2-р багт Бөмбөгдөлтийн хөшөө, 7-р багт Бөхийн Өргөөний замын урд талд төв зам дагуу байршилд явуулын шинжилгээний цэг ажиллуулна.

-Улаанзагалмайн сайн дурын ажилтнууд, сэтгэлзүйчдийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад сургагч багшаар, мөн шинжилгээний цэгүүдэд нэмэлтээр ажиллуулна.

-Нэмэлтээр эмнэлэгүүд дэлгэж ажиллуулна.

-Мөн хувийн хэвшлийн эмнэлгүүдэд батлагдсан тохиолдлыг хүлээн авч эмчлэнэ.

-Төрийн байгууллага, аж ахуйн нэгж бүрийг ажилтнуудаасаа шинжилгээ авах боломж бүрдүүлэх, мөн ээлжийн хуваарьт оруулан ажиллахыг даалгаж байна.

-Шаардлагатай эм, тарианы нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлыг хангах талаар хувийн хэвшлийн эм ханган нийлүүлэх төв, эмийн сангуудтай хамтран ажиллана.

-Эцэг, эхчүүдийн зөвшөөрлийг үндэслэн хүүхдийг сургууль, цэцэрлэгт танхимын сургалтад хамруулна.

-Танхимаар хичээллэх нийт суралцагчдын 10-аас доошгүй хувийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах нөөц бүрдүүлнэ.

-Танхимын сургалтад хамрагдахгүй суралцагчдыг цахимаар суралцах боломжийг бүрдүүлнэ.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*