Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

80 гарсан Д.Бор-Охин гуай 48 дахь жилдээ цэц мэргэнээ сорилоо

238633057_6416417591764307_2481751827793897589_n-2

Монголын сур харвааны хамгийн ахмад эмэгтэй тамирчин бол Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Монгол улсын гарамгай мэргэн Дашнямын Бор-Охин юм. Тэрээр Ардын хувьсгалын 54, 58, 66 жилийн ойн баяр наадам, 1979, 1983 онд болсон Монголын Бүх ард түмний 5, 6-р спартакиадад түрүүлсэн харваач билээ.

Тэрээр одоо ч сурынхаа алтан зурхайд цэц мэргэнээ сорьсоор буй. Нум сум харвах нь өндөр насанд хичээллэхэд амаргүй зүйл. Д.Бор-Охин гуай өдгөө 80 давсан ч зон олноо хүндэтгэн 48 дахь жилдээ нум сумаа эвшээлгэн харваж буй нь бахархууштай.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*