Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Аймгийн үндэсний сурын харвааны шилдгүүд

238260386_3013049848907196_4294735634101137886_n
Дорнод аймгийн Сурын холбооны саналаар энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд Үндэсний сурын харвааг Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийг мөрдүүлэн, оролцогч бүрээс түргэвчилсэн шинжилгээ авч, мэргэжлийн байгууллагуудын хяналт дор зохион байгууллаа.
Сурын харваанд 8 сумын 9 багийн 130 гаруй харваачид багийн болон цуваа харваан төрлүүдэд цэц мэргэнээ сорьсон юм.
Үндэсний сурын багийн харвааны дүнг танилцуулж байна
Аймгийн мэргэн, спортын мастер Б.Энхбат ахлагчтай Цагаан-Овоо сумын баг тэргүүн байр,
Буриад сурын аймгийн мэргэн, буриад сурын спортын дэд мастер Д.Дугарсүрэн ахлагчтай Баяндун сумын баг дэд байр,
Монгол Улсын Гарамгай харваач, спортын мастер Н.Нацагдорж ахлагчтай Дашбалбар сумын баг 3 дугаар байрыг тус тус эзэллээ.
Үндэсний сурын цуваа харвааны дүн:
Эрэгтэй хараачдаас:
1. Хэрлэн сумын харъяат аймгийн мэргэн, спортын мастер Б.Лхагвадорж /36 оноо/
2. Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер М.Одмандах /36 оноо/
3. Баяндун сумын харъяат, аймгийн мэргэн, спортын мастер О.Сүхбаатар /35 оноо/
4. Баяндун сумын уугуул, залуу харваач Х.Эрдэнээ /33 оноо/
5. Баяндун сумын харъяат, спортын мастер Г.Олзвой /32 оноо/
Эмэгтэй харваачдаас
1. Баяндун сумын харъяат, Монгол Улсын Гарамгай харваач, спортын мастер Чагнаадоржийн Гандаваа /33 оноо/
2. Дашбалбар сумын харъяат, аймгийн мэргэн Д.Ханддулам /30 оноо/
3. Булган сумын харъяат, спортын мастер А.Цэвэлмаа /28 оноо/
4. Хэрлэн сумын харъяат, залуу харваач А.Эрдэнэчимэг /26 оноо/
5. Баян-Уул сумын харъяат, сумын мэргэн, спортын 1 дүгээр зэргийн харваач Ц.Мөнхсайхан /26 оноо/ тус тус эзэллээ.
 СУРЫН ХАРВААГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ЗАРИМ ХАРВААЧДАД ЦОЛ ОЛГОЛОО
Монгол түмний соёлын үнэт өв, Үндэсний сурын харвааг сурталчлан дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монголын үндэсний харваачдын холбооны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр Цагаан-Овоо сумын уугуул, Монгол Улсын Гарамгай харваач Дамчаагийн Игорь гуайд Монгол Улсын Хүндэт мэргэн цол,
Ардын Хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд 32 онож, спортын мастерын болзлыг хангасан Баян-Уул сумын харъяат, Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, спортын дэд мастер Бат-Эрдэнийн Эрдэнэбаатар,
Цагаан-Овоо сумын харъяат, Аймгийн Гоц харваач Төмөрбаатарын Мөнх-Алдар,
Булган сумын уугуул, спортын дэд мастер Алхаабаатарын Цэвэлмаа нарт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын Улсын хорооны даргын тушаалаар Монгол Улсын Спортын мастер цол, тэмдэг,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын, Улсын хорооны даргын тушаалаар Хэрлэн сумын харъяат, буриад сурын аймгийн мэргэн Доржийн Батдоржид Буриад сурын спортын мастер цол тус тус олголоо.
Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*