Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Их найрагчийг зорих Эрээнцавын зам балрахгүй

unnamed-10

Дорнод аймгийн Эрээнцавын суурин \ Чулуунхороот\-гийн  сургуулийн өмнө Дорнын их найрагч  Данзангийн Нямсүрэнгийн хөшөөг мөнхөлсөн байдаг. Зорьж очсон хэн ч тэрэгний арал түшин тонгойсхийж   өвсөн дундах гурван алтан  өндөгийг ширтэн бодлогошрох  найрагчийн дэргэд очин зэрэгцэж зогсоод  элдвийг эргэцүүлмээр. Хөшөө ийм амьд харилцааг, хөшөө хүн хоорондын шүтэн барилдлагыг нарийн торгон мэдрэмжээр илэрхийлснээрээ өвөрмөц, хүмүүсийг татах ямар нэгэн далд увдис,  шид шингэсэн гэлтэй.

Энэ хөшөөг МУЭ-ийн шагналт зураач, барималч Ж:Дүүрэнтөгс урласан юм. Тэрбээр жил бүрийннаймдугаар сард Эрээнцавд очиж хөшөөг тордож, өнгө зүсийг нь сэргээдэг байна. Энэ тухайгаа  “Жил бүрийн наймдугаар сард над руу холбогдож, найрагчийн миньхөшөө олны хөлд дарагдаж элэгдэж гундлаа.Хэрхэняаж өнгө зүстэй байлгах вэ гэж санаа зовон асуудагЭрээнцав (Чулуун хороот) -ын сургуулийн хамт олондталархаж явдаг даа” хэмээжээ. Удахгүй  хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө тэрбээр хөшөө тийш очиж сэргээн засах гэж байгаагаа илэрхийлж буй нь энэ. Түүнтэй хамт жил бүрийн өдийд  зохиолч, уран бүтээлчид  нэгдэн  баг болж  хамтдаа Эрээнцав руу дөрөө харшуулах нь ч бий. Түүний хувьд  өөрийн төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд Тоорой бандийн хөшөөг  мөн л ийм амьд харилцаатайгаар бүтээсэн  уран бүтээлч. Түүнээс хойш  уг хөшөө аян замынхны хөлд байнга дарагдах  болж  “Тоорой бандийн аяга болчихлоо, дээл нь хуучирлаа гэсэн” гэсэн дуудлагаар мөн л байсхийгээд очиж засч сэлбэж өнгө будгийг нь сэргээж байдаг болсон гэдэг.

Ж.Дүүрэнтөгс барималч  Д.Нямсүрэн найрагчийн хөшөөний санаа, загварыг гаргаж байхад  талынөвсний угт буй үүрэндээ амьд болоод чинад ертөнцийннууцыг өгүүлэгч гурван алтан өндөгтэй их найрагчбодлын хэлээр хэрхэн ойлголцон хүүрнэн зогсох нь ербусын хэмээн сэтгэсэн бөгөөд түүний санаанд ийм л дүр төрхөөр буусан гэнэ. Эрээнцавын хүүхдүүд өдөрбүр энэхүү утга чанарын гүнд нэвтрэх хүсэлдхөтлөгдөхдөө их мэргэн найрагчтай мөр зэрэгцэнзогсоцгоож,бодлыг хэлэлцэн,басхүү маргалданмэтгэлцэх мэт санагдах ийм л гэгээн агшныг тэрээр хөшөөнд нэвт шингээжээ. Иймд   өвөөтэйгөө ноололдон элдвийг асуун шалгаах балчир нялхсынхөлөөр хөрөг хөшөөний хормой халцрах тул жилбүрийн намар есдүгээр сарын -1 нээс өмнө засажсэргээх ажилд шамддаг хэмээн өгүүлж байна.

Сургуулийнхаа үүдэнд хүндэт найрагчийнхаа хөшөөгзалж ,жил бүр хичээлийн шинэ жилийг ёслол төгөлдөр нээхдээ “Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан…” хэмээн  дуулан цэнгэдэг Эрээнцавынхан “Эвдрээгүй найрагч”-ийнхаа хөшөөг эрхэмлэн хүндэтгэж байдаг ажээ.

Эх сурвалж: polit.mn

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*