Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Л.Халтар: Дорнодын төмөр замын өргөтгөлийг ирэх жил эхлүүлнэ

vaoyaws3

ЗТХ-ийн сайд Л.Халтар Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр зам, тээврийн салбарын өнөөгийн байдал, үйл ажиллагаа, тэр дундаа төмөр замын салбарт авч хэрэгжүүлж буй ажлын талаар товч мэдээлэл хийлээ.

Тэрээр “Сүүлийн 2-3 жил нь зам, тээврийн салбарт, тэр дундаа төмөр замын бүтээн байгуулалт өрнөсөн он жилүүд болж байна. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км төмөр замыг тавих ажил хэвийн үргэлжилж амжилттай явж дуусах шатандаа орж байна. Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажил мөн амжилттай явагдаж байна. Энэ ажил 2022 оны 7 дугаар сар гэхэд хилийн өртөөг бүрэн байгуулж хөдөлгөөн нээгдэнэ. Ингэснээр 2019 онд эхлүүлсэн төмөр замын 2 ажил үндсэндээ дуусах шатандаа орно.

Үүний дараа ирэх жилээс хэрэгжүүлж эхлэх төслүүдийн нэг нь Дорнод аймгийн Чойбалсан хотоос Эрээнцав чиглэлийн 237 км зам байгаа. Энэ зам нь Чойбалсан хотоос урагшаа Хөөт-Бичигтийн чиглэлийн, өөрөөр хэлбэл манай улсын зүүн босоо чиглэлийн төмөр замын ажлын бүтээн байгуулалт ирэх оноос эхэлж өрнөх юм гэлээ.

ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэн: Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт цэгийг дайрсан төмөр зам тавина

Зүүн коридорыг Монгол Улсын талаас эдийн засгийн ач холбогдлоороо Төвийн коридорын дараа орно гэж үзэж байгаа.

Тус коридор нь өөрөө Монгол Улсын газарзүйн байршлын давуу талыг ашигласан бөгөөд ОХУ, БНХАУ-ын хооронд зөөн тээвэрлэх, дамжин өнгөрөх ачааг тээвэрлэх, зорилгоор анх санаачилсан. Түүнээс гадна манай дотоодын уул уурхайн бүтээгдэхүүнийг урд хөрш рүү тээвэрлэх зардлыг бууруулах гол ач холбогдолтой.

Коридор байгуулах асуудал эдийн засаг, техникийн судалгааны түвшинд яригдаж байна. Тус коридорыг байгуулах нь үнэхээр ашигтай гэж дүгнэвэл санхүүжилт  шийдэгдэж, барилгын ажил хэзээнээс эхлэх нь тухайн үедээ тодорхой болно.

Тус коридор Дорнод, Сүхбаатар аймгийн нутгийг дайран өнгөрч байгаа учир тухайн орон нутагт тодорхой хэмжээний үр ашгийг авчирна гэж тооцож байгаа.

Зүүн коридорын хүрээнд Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийг дайран өнгөрсөн нийт 800 гаран км төмөр зам тавигдах урьдчилсан тооцоо байна” гэв.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*