Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Дорнодын барилдааныг хүчингүйд тооцно гэжээ

221539449_363907918570137_215559016872760917_n

Дорнод аймагт наймдугаар сарын 10-ны өдөр, Хөвсгөл аймагт наймдугаар сарын 11-ний өдөр аймгийн цол олгох барилдааныг зохион байгуулсан.  Уг барилдаануудыг Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргаж хүчингүйд тооцлоо.

Тухайлбал Дорнод аймгийн наадамд түрүүлсэн Улсын харцага Д.Анарт барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн Монгол бөхийн үндэсний холбоо хариуцлага тооцохоо мэдэгдэв.

Үүнтэй холбоотойгоор Улсын харцага Д.Анар дараахь мэдэгдлийг цахим хуудастаа хийж, хүлцэл өчжээ.

Screen Shot 2021-08-12 at 10.43.35

Мөн Хөвсгөл аймгийн барилдаанд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат Монгол Улсын Даяар дурсагдах дархан аварга Д.Дамдины ач хүү аймгийн харцага  Б.Төрмагнай түрүүлж удаан хүлээсэн арслан цолоо авсан ч ийнхүү хүчингүйд тооцогдоод байна.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. zochin

    Asuudal gargasn bukhchuudiig neg jil ymar neg temtseen barildaand oruulahgyi baih dujem juram huulitei baih heregtei Tehgui bol zugeer neg uuchlal guisan bolood ungurch bna Ene ni ard tumend hangalalttai hundlel bish ee gej uzej bna aa

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*