Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Цол олгох хүчит бөхийн барилдаан наадмын талбайд эхэллээ

бөх

Ардын хувьсгалын 100 жил, Дорнод аймаг байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан аймгийн цол олгох хүчит бөхийн барилдаан Чойбалсан хотын наадмын талбайд эхэлж байна.  Барилдааныг хаалттай зохион байгуулж байгаа бөгөөд Улсын харцага Д.Анар, Улсын начин Д.Цогзолдорж, Г.Отгонбаатар, Б.Батхуяг, Б.Хатанбүүвэй, Э.Ариунмөрөн, Г.Шинэзориг, П.Мөнхбат, Г.Түмэнжаргал, Г.Эрхэмбаяр, Г.Төрмөнх, Б.Батдорж, Б.Талынбүүвэй, Ж.Гантулга, М.Билгүүдэй нараар тэргүүлсэн хүчит 128 бөх барилдахаар бүртгүүлжээ.

 

—–

Тус барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын харцага Доржийн Анар түрүүлж, аймгийн арслан Г.Төрмөнх үзүүрлэв.

Аймгийнхаа наадамд долоон жилийн өмнө түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байсан Д.Анар “Түрүүлсэндээ баяртай байна. Аймгийнхаа 90 жилийн ойд түрүүлэх зорилготой ирсэн. Нутгийнхаа зон олонд баярлалаа. Та бүхнийхээ итгэл, сэтгэлийн хүчээр өдий зэрэгтэй яваа шүү” гэлээ.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*