Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Б.Түвшинжаргал: Матад сумын төв дээр ашигт малтмалын ашиглалтын лиценз олгож иргэдийг хохироож байна

c1c1900ed797a4a17f6a1b46b213e3b5

LIVETV HD телевизээс бэлтгэн хүргэдэг “Халуун сэдэв” ярилцлагын нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Дорнод аймгийн Матад сумын иргэн Б.Түвшинжаргал оролцож, тус суманд нүүрлээд байгаа ноцтой асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Дорнод аймгийн Матад сумын иргэн Б.Түвшинжаргал:

Дорнод аймгийн Матад сум бол 97 жилийн түүхтэй сум. Гэтэл манай сумын төв байрлаж буй газар нутаг дээр 2006 онд ашигт малтмалын хайгуулын лицензийг анх олгосон байдаг. Дээр үед оросуудын ажиллуулж байсан нүүрсний уурхайн суурин дээр уг лицензээ олгосон юм билээ. Тухай үед иргэд хайгуулын талаарх ойлголтгүй байсан учраас нэг их ойшоож үзээгүй. Гэтэл 2019 онд Матад сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга болон сумын удирдлагууд үгсэж, хайгуулын лицензээ ашиглалтын лиценз болгосныг бид мэдлээ. Тун удахгүй уг лицензийг эзэмшдэг компани бид олборлолтоо эхлүүлмээр байна. Тиймээс та нар нүү гэж хэлэх л дутуу байна.

Манай сумын ИТХ-ын төлөөлөгчид сумын төвийн газар нутагт давхардуулан олгосон ашиглалтын лицензийг цуцлуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч найман удаа хойшлоод асуудал шийдэгдэхгүй байгаа.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. zochin

    hugiin awilgalch, hvvhnii dontoi zasag netei hulgaich badamsuren chin tanai sumiig shine bag nee gej shahaj hytad ah dvvsee suurishuulna geed ulairch baina. Ta nar yagaad tag duugai baigaad baidgiin be. Teneg uls yumaa. Ene muu hulgaichiig mongoloos zailuulah heregtei. ugui bol tsaazlah heregtei.

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*