Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Марафонч Б.Мөнхзаяа 45-р байр эзэллээ

FB_IMG_1628296422651

Олимпын наадмын хамгийн их тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг төрлүүдийн нэг марафон гүйлтийн тэмцээн өнөөдөр болж өндөрлөлөө.

 

FB_IMG_1628297621478

Эмэгтэйчүүдийн марафонд нийт 88 тамирчин оролцсоноос Б.Мөнхзаяа 45-р байр эзэллээ. Тэрээр нийт 42 км замыг 2 цаг 37 минут 08 секундэд туулан бариандаа оржээ.

Энэхүү хугацаа нь түүний энэ улирлын хамгийн шилдэг үзүүлэлт бөгөөд нэгдүгээр байранд орсон тамирчнаас 9 минут 48 секундээр хоцорсон байна.

Эмэгтэйчүүдийн марафоны алтан медалийг Кенийн тамирчин Перес Жепчирчир 2 цаг 27 минут 20 секундэд барианд орж хүртсэн бол нутаг нэгт Брижид Косгей 16 секунд хоцорч мөнгөн медаль хүртжээ.

Харин АНУ-ын тамирчин Молли Сейдел 26 секундийн дараа барийнд орж хүрэл медалийн эзэн боллоо.

Нийт 88 тамирчнаас 73 нь бариандаа орсон бол үлдсэн 15 тамирчин нь харамсалтайгаар барианд орж чадалгүй замын дундаас тэмцээнээ дуусгасан.

Марафоны төрөлд оролцсон тамирчид бариандаа орох нь ч маш том амжилт юм. Хэдий бие нь сульдаж шантарч байсан ч замаасаа гарч үзээгүй Б.Мөнхзаяагийн бичлэгийг iptv хэрэглэгчид NTV телевизээр ухраан үзэх боломжтой.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*