Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Б.Мөнхзаяа маргааш олимпийн марафонд гүйнэ

1_L8LvF1g

Токиогийн олимпын наадмын хөнгөн атлетикийн спортын марафоны төрөлд хурд, тэсвэр тэвчээрээ сорих Монголын марафончид Токио хотоос тэмцээн болох Саппоро хотод очлоо.

Токиод очоод байсан марафонч ОУХМ Ц.Бямбажав /эрэгтэй/, Б.Мөнхзаяа /эмэгтэй/ нар дасгалжуулагч Б.Доржпаламын хамт марафон гүйлтийн уралдаан болох тус хотод бэлтгэлээ базаах юм. Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд аль эрт очоод бэлтгэлээ базааж байгаа юм.

Олимпийн наадмын сүүлчийн өдрүүдэд манай марафончид хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин уралдана. Тухайлбал, Дорнод аймгийн харъяат, ОУХМ Б.Мөнхзаяа 8 дугаар сарын 7-нд, Б.Сэр-Од, Ц.Бямбажав нар 8-ны өдөр олимпын марафонд тус тус хурдаа сорино.

Холын зайд уралдах тамирчдыг эрсдэлээс хамгаалахын тулд хойд нутгийн сэрүүн уур амьсгалтай Саппоро хотод марафоны уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Харин энэ жил тус хотод урьд урьдынхаас илүү халуун байгаа юм байна. Өнөөдөр Саппоро хотод 33 хэмийн халуун байгаа бөгөөд 8-ны өдөр агаарын температур бага зэрэг буурч, 30 орчим хэмийн халуун байх төлөвтэй.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Zochin

    Amjilt delhiin olimpin dawtsand ulsiinha neriigard bas dawhar dornod nutgiinha neriig gargaad ireerei amjilt hvsie

  2. Dorjkhand

    Amjilt xvsie nutgiin dvvdee

  3. Зочин

    Зүгээр дээ. Манай Дорнод 30 аас дээш халдаг юм чинь Мөнхзаяа маань сайн гүйж магадгүй дээ. Амжилт хүсье.

Leave a Reply to Зочин Cancel reply

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*