Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Хэрлэн голд 52 настай эмэгтэй живлээ

5f3a8a5935547.jpeg

Хэрлэн сумын 6 дугаар баг дахь “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд “Хэрлэн” голын усанд 1 хүний цогцос байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 08:30 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08:36 цагт очиж, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн С /52 настай, эмэгтэй/-ийн цогцсыг “Хэрлэн” голын уснаас гаргаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Иргэд та бүхнийг гол, нуурын эргээр амарч зугаалахдаа болгоомжтой байхыг анхааруулъя.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*