Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

ХҮНСНИЙ ТАЛОН АВДАГ ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД БОЛГОЁ!

126915436_136843534856268_8348896364924503427_n

Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай иргэдэд Хүнсний эрхийн бичиг тараасаар багагүй хугацаа үдсэн ч төрийн энэхүү дэмжлэг үнэхээр зорилтот бүлэгтээ хүрч чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй байсаар байна. Манай аймгийн хүн амын 16 орчим хувь нь хүнсний талонтой, талон олголтоор улсдаа толгой цохиж байна гэсэн мэдээ гарч.

Өөрөөр хэлбэл Дорнодын 5-6 хүн тутмын нэг нь буюу 13.1 мянган иргэн хүнсний талоноор амьдралаа залгуулдаг гэнэ. Ганц ч гэсэн айл идэх хоолтой байвал аштай юу гэмээр. Гэвч хүнсний талон авах ёстой хүндээ хүрч чадахгүй байгаагийн дээр нийгэмд бэлэнчлэх сэтгэлгээг хөхиүлэн дэмжсээр байгаа нь харамсалтай.

Алт монетон ээмэг, бөгжтэй, автомашин унаатай, хэн ч харсан боломжийн амьдралтай нөхөд хүнсний талоноор үйлчлүүлээд байгаа тухай олон хүн ярьдаг. Гэтэл олон нялх нойтон хүүхэдтэй, өрх толгойлсон эхчүүд, ядарч зүдэрсэн хүмүүс талонд хамрагдаж чадахгүй байна, дээгүүрээ танил талтай нэг нь талон аваад ядарсан нэгэнд нь олддоггүй гэх гомдол шүүмжлэл ч тасардаггүй.

Ядруухан нэг нь хүнсний талоноор хэрэгцээ бүрээ хангах гэж хэрэндээ л чармайж, хүнсийг ганц нэгээр нь ширхэглэн авдаг бол боломжтой нэг нь дэлгүүрт орж ирмэгцээ аль нэг хэрэгцээтэй бараагаа талоны дүнд нь тултал аваад гардаг гэж дэлгүүрийнхэн ярьдаг юм билээ.

Гомдол шүүмжлэл тасардаггүй хүнсний талон тойрсон асуудлын шалтгаан нь юундаа байна вэ? Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа авч байгаа албан хаагчдад уу, хөрөнгө хогшлоо дарж бүртгүүлдэг иргэдэд үү, эсвэл түүнд хяналт тавих ёстой Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрынханд уу?

ЕР НЬ АЛИВАА МЭДЭЭЛЭЛ ХААЛТТАЙ, ДАЛД БАЙХ ТУСМАА ГОМДОЛ ТУНИРХАЛ, ХАРДАЛТ ДАГУУЛААД БАЙДАГ. МИНИЙ БОДЛООР, ХҮНСНИЙ ТАЛОН АВЧ БАЙГАА ӨРХҮҮДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД БОЛГООД ӨГЧИХВӨЛ ХАА ХААНАА ШУДАРГА САНАГДДАГ ЮМ.

Манай аймагт орон нутгийн хоёр ч сонин, хэд хэдэн вэбсайт байна. ХХҮГ ч өөрийн цахим хуудастай. Дорнод аймагт хүнсний талонд хамрагдаж буй 2300 гаруй өрхийн судалгааг дээрх мэдээллийн сувгуудаар жилдээ ядаж нэг удаа, хуульд заасан хэм хэмжээнд нь сум багаар нь гаргаад танилцуулдаг болчихвол иргэд хяналт тавих боломж бүрдэнэ.

Манайхан хөрш саахалт, хажуу хавийнхаа амьдрал ахуйг дэндүү сайн мэддэг дээ. Энэ нь цаашлаад төрийн тусламж үйлчилгээг зорилтот бүлгийн иргэддээ хүрэхэд нь, төрийн албан хаагчид үнэн бодит мэдээллээ олж цуглуулдаг болоход нь ч тодорхой хэмжээгээр тус дөхөм болох нь лавтай.

Г.Алтанхуяг

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Хэрлэн

    ХХҮГ ыхан намын харъяалалтай аймгийн дарга удирдлагын хамаарлын хүмүүс байдаг. Сонгуульд санал худалдаж авах, сошиолд идэвхитэй иргэд, фб грүпп, элдэв төрийн бус байгууллагууд, сошиол троллууд … энэ мэтэд төрийн халамжийн үйлчилгээг тарааж түгээж ашиглаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд төрийн албан тушаалд шунасан ашиг сонирхолд автсан дарга удирдлагатай шууд холбоотой. Халамж хэтэрлээ гэхийн ҮГҮЙ шүү!! Хуурамч халамж , зохиомол зовлон үүсгэж төрөөс халамжууд батлуулж авчаад өөрсдийн эрх ашиг шуналдаа ашиглаад байгаа аймгийн ххүг ын дарга хариуцах ёстой. Эцэст нь нам дагаж дарга нарын ор хөнжилд ойрхон байдгаараа …. дарга авгай хариуцлага хүлээхгүй өнгөрнө. Гэмт хэргүүд нь зузаарсаар байгаа даа!!!

  2. zochin

    Ymarch turin ajil hiij uzeegui teneg yumnuud darga bolchxoor ysj ajil urahshlsh ve.Ajlaa medehgui yum chini.tegeed ajlin turshlagatai olon jil hiisen hunig ni halaaf uurtrige adilhan tanilaa avaachaad tavichih na .nuguuh ni yu ch medehgui bas ih zantai.tiim teneg bolohooroo mungu zavchij tenegtej bgaa yum shuudee.

  3. Зочин

    үг үйлдлээ үнэмшилтэй мэт ярих нь чадвар бус хулгайч луйварчин хүний шинж. аймгийн 80 гаруй мянган иргэн харж байгаа. мөнхгэрэл дарга хэргээс зүгээр л мултраад гарна, хамт ажиллаж байсан сэтгэлд нийцэхгүй өөрийнх нь үгээр биш бол хэнийг ч ямарч хэрэгт түлхчээд гэмгүй царайлдаг хумсаа нуусан шулам даа. олон ч айлыг самарч, гэр бүл үр хүүхдүүдийн нулимсаар хоол хийж албан тушаалд шунаж амьдарч байгаа авгай даа. өдрөөс өдөрт хэн бэ гэдгийг чинь түмэн олон мэдсээр байгаа

  4. ххүг

    мөнхгэрэл гэж асуудал ихтэй сонин хүн байнаа. дандаа буруу муу юманд орооцолдож байдаг заваарсан юм. бадамсүрэнтэй дэр түрийвч нэгтэй гээл хүн бүр ярьдаг нь үнэн байх. засаг дарга хулгайч луйварчин авлигачинаар өөрийгөө хүрээлүүлж агентлагийн даргаар томилж төрөөс хамтарч мөнгө идэж авлига авах нь төгсөрцөн арга байна шүү. овоо гайгүй эмэгтэй гэж харж байсан овоолсон баас гэдгийг саяхнаас мэдээд зэвүү дургуй хүрч алгадаад авмаар санагдсан. олны үг ортой гэж аймгаараа л энэ авгайн асуудлыг жиг жуг гэцгээж байна даа. зайлуул таарна. бас нэг газар очоод заль мэхээрээ бусдыг самарах л байх даа.

  5. халамж

    мөнхгэрэл гэж асуудал ихтэй сонин хүн байнаа. дандаа буруу муу юманд орооцолдож байдаг заваарсан юм. бадамсүрэнтэй дэр түрийвч нэгтэй гээл хүн бүр ярьдаг нь үнэн байх. засаг дарга хулгайч луйварчин авлигачинаар өөрийгөө хүрээлүүлж агентлагийн даргаар томилж төрөөс хамтарч мөнгө идэж авлига авах нь төгсөрцөн арга байна шүү. овоо гайгүй эмэгтэй гэж харж байсан овоолсон баас гэдгийг саяхнаас мэдээд зэвүү дургуй хүрч алгадаад авмаар санагдсан. олны үг ортой гэж аймгаараа л энэ авгайн асуудлыг жиг жуг гэцгээж байна даа. зайлуул таарна. бас нэг газар очоод заль мэхээрээ бусдыг самарах л байх даа.

  6. Эрка

    Шилэн болговол таарна.

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*