Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Ховдоос гүйсэн цэргийг хоёр өрөө байраар шагнажээ

217918671_245283660776447_1738980214435087187_n

Ховд аймгаас зүүн хязгаарын Дорнод аймаг хүртэл 2127 км замыг 46 хоногт туулж, холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоосон Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцыг өнөөдөр өнөөдөр угтан авчээ.

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Э.Даваажамц зургаадугаар сарын 02-ны өдөр аавдаа үнсүүлээд, анги, хамт олон ах дүү, төрөл төрөгсөд, аймаг орон нутгийнхаа удирдлагуудаар үдүүлээд аймгийнхаа төв талбайгаас замд гарч байсан бол зорилгоо биeлүүлж түүхэн амжилт гаргаад энэ сайхан өдөр аймаг, орон нутагтаа, хамт олон, гэр бүлтэйгээ баяртай сайхан уулзлаа.

Монгол эр хүн, залуу хүний зориг зүрх, цэргийн хүүгийн тэсвэр хатуужил гарган эх орныхоо төлөө урсгасан хөлс, хөдөлмөрийг нь аймгийн Засаг даргын хувьд ИТХ-тай зөвшилцсөний дагуу хоёр өрөө байраар мялааж, “БАТЛАМЖ” гардууллаа. Энэ бол Ховд нутгийн зон олон, нийт ард иргэдийн сэтгэлийн бэлэг, итгэлийн дэмжлэг юм.

Мөн Э.Даваажамцын эрүүл мэнд, ар тал, аюулгүй байдлыг нь бүрэн хариуцаж хамт явсан багийн 3 гишүүнийг тус бүр нэг сая төгрөгөөр урамшууллаа.

Хүүхэд багачууд коронавирусийн халдвар авч байгаа учраас Даваажамцын гэр бүл БОЭТ-д Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат болон шаардлагатай бусад эд зүйлийг хандивлаж, хүлээлгэн өглөө.

Э.Даваажамцынхаа цаашдын ажилд амжилт, гэр бүлд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсьe” хэмээн бичжээ.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. зангиат

    ХХҮГ ын дарга өөрт таалагдахгүй нэгнээ зальт элдэв аргаар зайлуулж эцэст нь үндсэн мэхэндээ оруулж бусдыг хэрэгт чихэж байх шивдээ. төрийн сангуудаасаа хулгай хийдэг, сонгон шалгаруулалт худалдан авалт хууль бус үйлдлийн эзэн авлигачин дарганцар бас л бултаж сугараад хоцроно гэж үү. эргэн тойрны албан хаагчдаа аяга хоолны мөнгөөр тэтгэж, хэл амтай нэгнийг төрийн үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр амыг нь таглаж, тв хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагуудыг хамтарч ажиллах гэрээ нэрээр төрийн мөнгөөр санхүүжүүлж бодит үнэнийг хааж нууж, нэг талыг барьсан хяналт шүүлтүүртэй мэдээлэл түгээлгэдэг бас л овоо луйварчин санаа шүү. ххүг ын даргаа муу санаа бие отно гэдэг!! олон хүний мууг үзэж зовлонгоор жаргал хийж гэмгүй царайлж бөгс ухдаг хүний хог өөрөө чи үйлээ үз.

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*