Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Харамсалтай юм, Дорнодод зам барих компани олдохоо больжээ

224790068_342994440824524_3254722406720548689_n
МУ-ын 2021 оны төсвийн тухай хуульд “Чойбалсан хотын босоо тэнхлэг ба шинэ хотхоны авто зам” томъёоллоор ДЦС-ын баруун талын зам, Читийн гудамж, Залуус хорооллын зам гэсэн 3 автозамыг хатуу хучилттай болгох 2 тэрбум төгрөг тусгагдаад байсан. Тэгвэл хөрөнгө захиран зарцуулах эрхийн дагуу Дорнод аймгийн ЗДТГ Читийн гудамжийг шинэчлэхэд шугам сүлжээг нь зайлуулах шаардлага тулгарсан тул ДЦС, Залуус хорооллын замыг хасч, дээрх мөнгийг Читийн гудамж (0.6км)-нд бүхэлд нь зарцуулъя гэсэн шийдвэр гаргажээ.

Ингээд 5-р сарын 24-нд гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер зарласан боловч замын компаниуд оролцоогүй байна.

6-р сарын 24-нд 2 дахь удаагаа тендер зарлаж өнөө өглөө нээлт хийхэд дахиад л нэг ч компанийн материал гарч ирсэнгүй.

Манайхан бүтээн байгуулалтын ажилд орон нутгийнхнаа оролцуулахгүй байна хэмээн гомдоллох дуртай. Угтаа бол тендерт оролцсон гадна, дотны хэнбугай нь ч ижил тэгш өрсөлдөж, хуулийн дагуу шаардлага хангаж, тэргүүлсэн нэг нь ажлаа авах бүрэн боломжтой байдаг.

Миний л мэдэхийн 5.5 км – Арын төв замын тендерт Дорнодоос нэг ч компани оролцоогүй. УБ-аас Арцсуврага гэдэг ганцхан компани материалаа өгснөөр энэ ажлыг авч, өнөөг хүртэл дуусган хүлээлгэж өгөлгүй хэл ам дагуулсаар л байгаа.
Тэгвэл энэ удаагийн Чита гудамжны зам шинэчлэх томоохон тендерт Дорнодынхон маань дахиад л оролцолгүй хойш суулаа.
Замын компаниуд маань 2 тэрбумыг голов уу? Эсвэл урдах ажлаа дийлэхгүй байна уу? Шугам сүлжээ шилжүүлэх, ялангуяа хажуугаар нь хийгдэх борооны ус зайлуулагчийн нарийн технологи шаардсан ажлаас зүрхшээв үү?
Уг нь цар тахлын хүнд үед нэг ч гэсэн аж ахуйн нэгж ажил орлоготой байж, бүтээн байгуулалтад гар бие оролцсон түүх, туршлагаа баяжуулаад авбал тухайн компанидаа ч, орон нутаг, ард түмэндээ ч ашиг тустай байх сан. Адаглаад л 19-р байрны ард ус тогтдог асуудал энэ замтай хамт шийдэгдэхээр байсан.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт гүйцэтгэгч нь тодроогүй бол эргээд татагдчихдаг. Бүхэл бүтэн 2 тэрбум төгрөгийг “зам барих хүн олдохгүй байнаа” гээд салхинд хийсгэчихгүйн тулд одоо аймгийн хэдэн компаниа аргадаж, “энэ ажлыг хийгээд өгөөч, шууд гэрээ байгуулъя” хэмээн гуйлгачлах эцсийн сонголт үлджээ. Тэд дахиад л гэдийвэл төсвийн хөрөнгө ч үгүй, зам ч үгүй хоцорно

Г.Алтанхуяг

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. zochin

    turiin albaniihan … gazriin darga ni avliga nehehees ehleed shat shatandaa mungu neheed hersuu. gants neg buteen baiguulaltuud barilga baishin bol agentlagiin darga ni altsaagaa zadartal avliga avsniih. 2 terbumiin barilgiig 5 terbumaar baridag manai aimag bayan. 4 hun davhar shuu. agentlagiin darga ch dald turiivchee tuntiilgeed huulich prokuroriihnontoi haya derleed nam , aimgiin dargiin gesen fraktsiihniihaa hamgaaltand orsondoo bardam baih shig bn. odoo ta nar fraktsaaraa shorongiin haalga tatah tsag chini irsen.

  2. suukii

    uuu huurhii chandmani talaa huuj yvuulaad odoo oligt zamin kompina c bhf bolj dee

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*