Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Дорнодынхон ахлах ахлагч Э.Даваажамцыг угтаж авлаа

60f2e62e4ce40

Өнөөдөр 16.00 цагт Дорнодынхон ахлах ахлагч Э.Даваажамцыг угтаж авлаа. Ховд хотоос зургаадугаар сарын 2-ны өдөр гарч, 2127 км зам туулан өнөөдөр ийнхүү Чойбалсан хотод ирснээр түүний гүйлт өндөрлөж байна.

Дорнод амгийн Засаг дарга М.Бадамсүрэн ахлах ахлагч Э.Даваажамцыг Хүндэт жуух бичгээр шагнаж,  “Зэвсэгт хүчин-100” гар зургийн уралдаанд тэргүүн байрт шалгарсан Хан-Уул цогцолбор сургуулийн 12Б ангийн сурагч А.Төгөлдөрийн бүтээлийг дурсгал болгон хадгалуулав. Харин ахлах ахлагч Э.Даваажамц гүйлтийн туршид үүрч явсан буугаа ЗХ-ний 327 дугаар ангид үлдээж байгаагаа илэрхийлж, захирагч, хурандаа Н.Цэцэнхүүд хүлээлгэн өглөө.

Тэрээр Ховд-Говь-Алтай-Баянхонгор-Өвөрхангай-Булган-Төв–Улаанбаатар-Багануур-Хэнтий-Дорнод гэсэн маршрутаар 46 хоног гүйжээ. Монгол цэргийн эр зориг, тэвчээр хатуужлыг биеэрээ үлгэрлэн үзүүлсэн Э.Даваажамц Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг эвдээд байгаа аж.

Монцамэ Дорнод
Д.Дэлгэрмаа

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*