Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Дорнодынхон Төрийн ордонд хэлэлцээрийн ширээний ард сууна

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун газрын тосны үр өгөөжийг орон нутагт нь үлдээх асуудлаар Төрийн ордонд орон нутаг болон Петрочайна дачин тамсаг ХХК-ийн удирдлагуудтай 3 талт уулзалт, хэлэлцээр зохион байгуулах гэж байна.

Матад, Халхгол сумын удирдлага, ард иргэд газрын тос олборлогч компаниас хуульд заасан нийгмийн хариуцлагын үүргээ хэрэгжүүлэхийг шаардаж, жагсаал тэмцэл өрнүүлж байгаа билээ.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун талуудыг Төрийн ордонд ирж, хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалсны дагуу маргааш буюу 1-р сарын 14-нд Гурван талт уулзалт товлоод байна.

Уулзалтад Матад, Халхгол сумын Засаг дарга, ИТХ, иргэдийн төлөөлөл олборлогч Петрочайна дачин тамсаг ХХК-ийн удирдлагуудтай Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаар хэлэлцээр хийнэ.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*