Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Хэрлэн голын зүүн цементэн гүүрний сэргээн засварлалт

Аймгийн төв Чойбалсан хотын зүүн урд, Чойбалсан-Сүмбэр-Нөмрөг чиглэлийн улсын чанартай авто замын эхлэл дэх Хэрлэн голын доод төмөр бетон гүүр эвдэрч, нэг талын хөдөлгөөн хориод багагүй хугацаа өнгөрч байна. 1939 онд баригдсан уг гүүрийн ашиглалтын хугацаа дууссан бөгөөд өнгөрсөн хугацаанд засвар шинэчлэлт хийгдэж байгаагүй юм байна.

Одоогоор гүүрний дунд 2 хэсэгт цөмөрч, хагарсан хэсэг маш хурдацтай тэлж томорч байгаагийн улмаас тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул нэг талын урсгалыг хаах арга хэмжээ аваад байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар 2019 оны Монгол Улсын төсвийн тухай хуульд уг гүүрийг сэргээн засварлах ажлын зардал 700 сая төгрөгийг тусгасан байна.

Тус гүүрээр Халхгол сум, Газрын тосны 21-р талбай, Хэрлэн сумын 5-р багийн иргэд, зорчигч тээврийн товаарын будаа, элс хайрга, барилгын материал, бензин шатахуун зэрэг ачааны хүнд даацын тээврийн хэрэгсэл өдөр тутам зорчдог Дорнод аймаг төдийгүй Зүүн бүс дэх стратегийн чухал гүүр юм.

2019 онд Халхголын дайны ялалтын 80 жилийн ой болно. Уг ойн өмнө Халхголыг зорих улсын чанартай авто замын эхлэл дэх энэхүү гүүрийг сэргээн засварлаж, ашиглалтад хүлээн авахаар тѳлѳвлѳж байна.

Нэмэлт мэдээлэл дуулгахад 2019 онд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар Дорнод аймагт 13 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ.

********************************************************************************************************************

ШИНЭЧЛЭГДСЭН: 2019.06.20

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар 2019 оны улсын төсвөөр хэрэгжүүлж буй энэхүү томоохон засвар, шинэчлэлтийн арга хэмжээ 8-р сарын 5-ны өдөр дуусч, ашиглалтад оруулна.
Дашрамд дуулгахад, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санал, дэмжлэгээр 2015 онд Хѳлѳнбуйр сумын тѳв дэх Хэрлэн голын тѳмѳр бетон гүүр баригдаж ашиглалтад орсон билээ.

*******************************************************************************************************************

ШИНЭЧЛЭГДСЭН: 2019.08.22

Дорнод аймгийн Чойбалсан хот дахь зүүн цементэн гүүр буюу Ялалт гүүрний их засварын ажил дууслаа. Гүүрний засварыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “ЗМЗ” компани өнгөрсөн 6 дугаар сарын 15-наас эхлэн гүйцэтгэсэн юм.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*