Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Шинэ сумын төвд Г.К.Жуковын хөшөө сүндэрлэнэ

Ядуу тариачин гэр бүлээс гаралтай, жагсаалын морин цэргээс Маршал болтоо дэвшсэн Георгий Константинович Жуков бол цэргийн гарамгай удирдагч суут жанжин мөн. Халх голын байлдааныг гарамгай удирдаж ялалт байгуулан ЗХУ-ын баатар цолоор анх шагнагдсан тэрээр дэлхийн 2 дайны үед Беларусь, Украйны фронт гээд хамгийн эгзэгтэй хүнд газар дайныг удирдан ялалт байгуулж, улмаар ЗХУ-ын баатраар нийт 4 удаа шагнагдсан юм.

Дэлхийн 2-р дайны Ялалтын парадыг Жуков жанжин цагаан морьтойгоо командлан ялалтын тугийг хүлээн авч байсныг хэн ч мартахгүй, маргашгүй. Гэтэл Украйны Харьков хотод сүндэрлэж байсан Жуков жанжны хөшөөг хэт үндсэрхэг болон барууны үзэлд автсан Украйнчууд түүх рүүгээ нулиман энэ жил буулгасан юм. Харин Халхгол сумын төвд Георгий Константинович Жуковын морьт хүрэл хөшөө сүрлэг сүндэрлэн босож байна.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*